Хөрөг ярилцлага

Д.Нацагдорж: Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар дэлхийд гарах цаг нь ирсэн

Нийтэлсэн: Tuvshinbayar.U 2026.04.16 17:00 5 үзсэн
Д.Нацагдорж: Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар дэлхийд гарах цаг нь ирсэн

Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсны ачаар уламжлал, ёс жаяг сэргэж эхэлсний нэг нь Монголын уламжлалт анагаах ухаанаа дээдлэн, энэ чиглэлийн мэргэжилтнүүд бий болж, өрнийн анагаах ухаантай зэрэгцэн хөгжих боломж бий болсон явдал. Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөл Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржтой Монголын уламжлалт анагаах ухааны салбарын талаар ярилцлаа.

-Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл, түүхээс хоёулаа яриагаа эхэлье.

-Монголын уламжлалт анагаах ухаан 5000 орчим жилийн түүхтэй. Уламжлалт эмнэлгийн эмч, сувилагч, эм зүйч нарыг бэлтгэдэг ном сурах бичгүүд 3000 жилийн тэртээгээс үүсэлтэй. Бид гэхэд л сургалтдаа “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэх нэртэй номыг ашигладаг.  Алдартай эмч, сувилагч бэлтгэдэг сургалтын систем VII зуунаас идэвхжиж, хүчээ авч байж. Тухайн үедээ монгол эмч нарын нэр хүнд дэлхийд нэлээд өндөр байсан тухай сурвалж бичгүүдэд дурдсан нь бий. Уламжлалт анагаах ухаан нь онол, практикийн түвшинд буддын салбар ухаантай гүн холбоотой. Тиймээс энэ уялдаа холбоог гаргаж бичсэн сурах бичгүүд өвлөгдөн, өнөө хүртэл хэрэглэгдэж байна.  

-Энэ урт хугацаанд Монголын уламжлалт анагаах ухаан ямар сургалтын системээр хөгжиж ирэв?

-Эхлээд шавь сургалтын системээр, дараагаар нь шавь болон танхимын сургалтыг хослуулан явуулсан байдаг. Тухайлбал, 1585 оноос манба дацангууд байгуулагдаж эхэлсэн. Манба гэдэг нь эмч, дацан гэдэг нь сургалтын газар, нийлүүлбэл эмчийн сургууль гэсэн утгатай. Бидний судалснаар 1920-иод оны үед Монгол Улсын нутаг дэвсгэрт эмч бэлтгэдэг сургууль, номын газар 130 орчим байсан ч 1937 оны их хэлмэгдүүлэлтээр бүгдийг устгасан гашуун түүхтэй. Харин ардчиллын буянаар 1990 оноос аажмаар сэргэж эхлэхэд бид Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв Манба дацан”-г байгуулаад өдгөө  34 жил болж байна. Энэ хугацаанд Оточ манрамба их сургууль, Манба дацанэмнэлэг, Бодь сэтгэлтэн эмнэлэг, Манба дацан эмийн үйлдвэр гээд бүхэл бүтэн цогцолбор болон хөгжиж ирлээ. Монголын уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж буй эмч нарын 95-98 хувийг манай сургууль бэлдэж гаргав. Эмийн үйлдвэрийн хувьд 100 гаруй уламжлалт анагаах ухааны эм тан, үйлдвэрлэн гаргаж  байна. 1990 онд байгуулагдсан Манба дацан эмнэлэг 300 гаруй мянган хүнд чанартай, аюулгүй, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Манба дацан эмнэлэг монгол хүмүүсийг эмчлэхийн зэрэгцээ гадаадын олон иргэдийнөвчнийг эмчилж, зөвлөж, эрүүл мэндийн аялал жуулчлалйгхөгжүүлж, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулж байна.  

Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжлээр суралцаж буй оюутнууд дэлхийд үнэлэгдэх чухал мэргэжил эзэмшиж байна гэдэг талаас мэргэжлээ олж харвал сайн. Учир нь Монголын уламжлалт анагаахын эмч нар дэлхийд гарах цаг нь ирсэн. Миний хувьд дэлхийн маш олон улсад ажиллажбайлаа. Анх 1991 онд Англи улсад уригдан хүн эмчлэхийн зэрэгцээ Америк, Итали, Швейцар, Герман, ОХУ, Болгар гэх мэтийн олон орноор явж хүн ардыг эмчилж байв. Гадаад дотоод гэлтгүй хүмүүс өвчин тусдаг шүү дээ. Харин Монголд хийсэн эмийг гадаад хүмүүс уугаад эдгэрдэг. Тэгэхээр эмч хүн оношоо зөв тогтоох, нөгөө талаасаа эм нь чанартай байх, эмч нарын мэдлэг өндөр байх л шаардлагатай.

-Оточ манрамба их сургуулийн төгсөгчид цаашид ард олноо бүрэн дүүрэн эмчлээд явна гэдэгт та хэр их итгэлтэй байдаг вэ. Салбартаа үнэнч, зүрх сэтгэлээ бүрэн зориулсан эмч нарыг хэрхэн бэлддэг юм бэ?

-Оточ манрамба” их сургууль Монгол Улсад уламжлалт анагаах ухааны хамгийн чанартай, хамгийн өндөр мэргэжлийн хүмүүсийг бэлддэг. Бид өөрийн сургуулийн төгсөгчдөөрөө үргэлж бахархдаг. Оточ манрамба” ихсургуульд их эмч, сувилагч, эм зүйч, буддын судлаач мэргэжлээр суралцдаг. Их эмч нар зургаан жилийн хугацаанд уламжлалт анагаах ухаан судлахын зэрэгцээ европ анагаах ухааны мэдлэг дадлагыг бас үзэж судалдаг. Үүний зэрэгцээ эмч хүн юун түрүүн зөв хүн байх, ёс зүйтэй иргэн болох ёстой гэдгийг бид сургадаг. Тиймээс манай төгсөгчид ажлын талбарт очоод, цалин хэд вэ гэхээсээ илүүтэй хүмүүний тусын тулд гэсэн зүрх сэтгэлтэй, ёс зүйтэй нэгэн болдог. 20 гаруйхан настай төгсөж буй залуучууд боловч эмчлүүлэгчдийнхээ зүрх сэтгэлд нь хүрч чаддаг мэргэжилтнүүдийг энэ сургууль л бэлддэг юм.

Мэргэжлийн номоо үзээд, энэ үнэхээр увдистай ач тустай ном, мэдлэг ухаан юм” гэдгийг ойлгоод итгэл, сүжиг тогтсон учраас тэр хүмүүс “Өөр ажил хийе”, “Мөнгөтэй болъё”, “Цалин бага байна” гэхээс урьтаж, “Би энэ мэргэжлээрээ цааш яваад, хамгийн сайн эмч болно” гэж зорьж байна шүү дээ. Эд агуурс бодохоос илүү бусдад тусална гэдэг нь буян юм байна, өөрийгөө гэж бодохоос илүү бусдын сайн сайхны төлөө байх нь чухал гэх ёс зүйг төгсөгчдөдөө өвлүүлдэг. Иймдээ ч манай төгсөгчдөөс олны дунд нэр хүнд хүлээсэн олон эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар, аймаг, сум, дүүрэг, хот хөдөөгүй өрхийн эмнэлэг зэрэг бүх л эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байна. “Миний ач, гуч шиг л нас залуу хүүхэд хэр нь ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Та яаж энэ хүмүүсийг бэлдээд байна вэ” гэж хүмүүс надаас олонтаа асуудаг. Сэтгэлийг зөв тийш нь залбал бие нь хаачих вэ. Бүх зүйлийн анхдагч нь сэтгэл байдаг. Тиймээс “Салбартаа хувь нэмэр оруулъя” гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг төгсгөсөн нь бидэнд баяр бахархлыг төрүүлдэг.

Оточ манрамба” их сургуулийнхан зовлонг жаргалд урвуулж чаддаг. Тэд нийгмийн эрүүл мэндийн талаар өндөр хэмжээнд суралцаж, өвчтөнийхөө оюун санаатай ажиллаж чаддаг маш сайн сэтгэл зүйч болдог. Манай төгсөгчид энэ сайхан зан чанаруудыг зүрх сэтгэлдээ хоногшуулан тээж үлдсэн нь манай сургуулийн нэг үнэлэмж юм даа.

Сайны хажуугаар саар гэгчээр 1990 оноос хойш уламжлалт анагаах ухааны чиглэлээр  долоон сургууль нийт 3632 их эмчийг бэлтгэн сургасан байдаг. Уламжлалт анагаах ухааны улсын зөвлөгөөнд хүний нөөцийн асуудал хэлэлцэгдэхэд 2022 оны байдлаар энэ салбарт 1142 эмч зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байдаг. Эдгээр эмч нарын 860 гаруй нь Оточ манрамба их сургуулийг төгссөн эмч нарбайгаа бөгөөд манай төгсөгчид гадаад дотоодын байгууллагад хоёр удаагийн мөшгих дэлгэрэнгүй судалгаагаар 95-97 хувь нь  мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Гэхдээ дээрх зургаан сургуулийн сургалтын хөтөлбөрийн зөрүүтэй байдлаас шалтгаалан тэдгээрийн төгсгөсөн 2500 эмч энэ салбартаа ажиллахгүй байгаа нь салбарын хүний нөөцийн асуудалд нөлөөлөхөөс гадна сургалтыг чанаргүй явуулсантай шууд холбоотой. 

-Монголын алдартай маарамбуудыг 1938 онд хэлмэгдүүлэн устгасан гэж та хэллээ. 1990 онд энэ салбар буцаад сэргэжээ. Тэгэхээр 1920-иод оны чадалтай маарамбуудаас үлдсэн хүн байсан хэрэг үү. Салбарыг сэргээх үйлсийг хэн эхлүүлсэн бэ?  

-Би 1975 онд техникумд сурч байхдаа, дээр үеийн оточ маарамба эмчийн ном болон зурхай үзэж судалсан багшаарном заалгасан. Таван жил багшийгаа дагаж, ажил мэргэжлийнхээ хажуугаар номд суралцсан юм. Түүнийгээ цааш лавшруулсаар 1988 онд Энэтхэгийн Дарамсала хотын Төвдийн Эмнэлэг зурхайн институтэд очиж суралцсан. 1990-ээд онд дээр үеийн сайн оточ маарамба нараас маш цөөхөн хүн байсаан. Миний хувьд багш нарынхаа заасан номыг л монгол түмэндээ түгээж байгаа минь энэ. 1975-1981 онд энэ чигийн ном үзэж байхад, багш маань “Чи хэцүү үед ном сурлаа, баригдахгүй бол ойр зуурын ганц нэг эм хийгээрэй. Энэ ном чинь хүнд тусалж, хүнийг л өвчнөөс салгадаг. Зовлонгоос нь жаргалд хүргэдэг юм шүү” гэж захиж билээ. Би ганданд оюутан байхаасаа л хүн эмчилж эхэлсэн.  Тэр цагаас өдийг хүртэл бурхны номд айлдсан жаяг, ёс зүйг баримтлан хүн ардад тусалсаар ирлээ. Энэ бүхэн тийм ч амар байгаагүй, олон барцад саадыг даван туулсан. Үүнийгээ зовлон гэж хараагүй, жаргал руу явж байна. Амьтны тусын тулд явж байна гэж хардаг байв. Хүний зүрх сэтгэлд төрж буй зөв бодол санаа, ёс зүй нь буяны замаараа явдаг учиртай.

Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын Манба дацантөвийн салбар “Манба дацан” эмнэлэг, “Манба дацан” эмийн үйлдвэр, Бусдад туслахуй анагаах ухааны “Манба дацан” хийд, “Оточ манрамба” их , “Бодь сэтгэлтэн” эмнэлэгнь боловсрол, эрүүл мэнд, шашин соёлын салбарт зөв явснаараа үлгэр жишээ түүчээ нь болж байна. Бид халдварт бус өвчин эмгэгийг эмчлэхээс гадна халдвар өвчин Н1N1 болон Ковид-19 цар тахлыг уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээгээр дагнан эдгээж, үр дүнг гарган салбартаа түүчээлсэн хамт олон юм аа.

-Сурсан номынхоо дагуу эм хийж түгээгээрэй гэж багш тань захисан гэж та хэллээ. Эм найруулахдаа юуг анхаардаг вэ?

-Тэртээ 1981 онд хувиараа эм хийж байлаа. Бидний үзэж судалдаг анагаах ухааны онол Шүнгийн номонд жор найрлагын орцыг дутуу хийх, чанаргүй эм хийж хүнд өгвөл цаг бусын есөн их үхлийн эхнийхээр нь хариуцлага хүлээнэ гэсэн дүрэм номтой. Тиймээс би 1981 оноос хойш эм хийхдээ Шүнг л баримталж ирсэн. Манба дацан эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бүгд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Бид Монгол Улсын баталгаажсан лабораторид гадаад, дотоод эмийн түүхий эдийг болон бэлэн эмийг өгч шинжлүүлж, зөвшөөрлийн дагуу эмийг үйлдвэрлэдэг.“Манба дацан” эмийн үйлдвэр нь дотоодын чанар аюулгүй байдлыг шалгадаг лабораторитой. Түүгээр бас шалгадаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад уламжлалт анагаах ухааны чанар аюулгүй байдлын дүрэм журам, стандартыг бүрэн мөрддөг. Уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эдээдотоод, гадаадаас авдаг. Эмэнд ордог орц ургамлууд дэлхийдаяар нутаг нутгийн онцлогоор ургадаг юм. Түүнийг нь хил гаалиар шалгуулаад гадаадын түүхий эдийг импортоор оруулдаг.

-Эмийн жорыг хэрхэн яаж зохиосон байдаг юм бол?

-Оюун санааны өндөр хэмжээнд жор зохиосныг дээдсийн номуудад жор зохиох онол, эмт бодисын зургаан амт, найман чадал, 17 эрдэм, таван махбодын онол, шүтэн барилдахуун онол, хоосон чанар гэх мэтийг багтаасан цогц ухагдахуун байдаг. Өвчнийг үүсгэж байгаа шалтгаан,нөхцөл, өвчний ангилал, зүйл бүхэнтэй нь эмийн жор холбогддог. Тэгэхээр бурхад, ихэс дээдсийн гэгээрлийн түвшинд кодлосон жоруудаар ард олноо эмчилж байна гэсэн үг.  Энэ нь шинжлэх ухаанаар судлахаар үр дүн нь баттай байдаг. Бид буруу юм хийсэн бол үйлийн үрээ эдэлж, хариуцлага хүлээнэ. Тиймээс уламжлалт анагаах ухааны номыг үзсэн эмч нар хэзээ ч хуурамч зүйл хийдэггүйтангарагтай.

Манба дацан эмнэлэг ойрын хоёр, гурван жилд эрүүл мэндийн салбарт ихээхэн асуудал дагуулдаг зарим өвчин эмгэг, тухайлбал, чихрийн шижин, бөөрний дутагдал, бамбай булчирхай, ясны гэмтэл, хугарал бэртэл, сэтгэц, эмэгтэйчүүд, хүүхэд, сүрьеэг бүрэн эмчлэх аргыг судалгааны түвшинд ард иргэддээ толилуулах болно.

-Та өвчний шалтгаан үүсэл ижил гэж ярилаа. Бүх өвчний суурь шалтгаан нь юу байдаг вэ?

-Өвчний эх үүсвэр нь би хэмээх мунхаг сэтгэл. Өвчин бүхэн мунхаг хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг тэргүүтэн нисванисын үндэс суурьтай. Мөн өвчин бүхэн зовлонгийн мөн чанартай. Зовлонгоос салъя гэвэл буяныг мэдэх хэрэгтэй. Өвчингүй байя гэвэл буяныг эрхэмлэн мөрдөж, нүгэл хилэнцийн үйл, үйлдлийг нимгэлэн арилгах ёстой.

Цаг улирлыг мэдэж, түүнд тохирсон зөв амьдралын хэвшлийг эрхэмлэх нь чухал юм. Мөн гадны шалтгаантай өвчин эмгэгийг үүсгэдэг ад тотгор, лус савдаг, гараг эрхэс, нян бактер болон хорлогчийг судалж, зөв мэдлэг, чиг хандлагыг бий болгох. Ад тотгор, гадны шалтгаантай өвчин нь хүний оюун санааг хорлож, уналт таталт, харвалт, арьсны өвчин зэрэг маш олон өвчнийг үүсгэдэг. Хүн төрөлхтөнд бие, хэл, сэтгэлийн үйл, үйлдэл нь эрүүл, өвчингүй оршиход маш чухал болно. Бие, хэл, сэтгэлээр зөвзүйл хийвэл өвчинггүй, урт насална. Хүний төрөл өөрөөбуяны төрөл. Буяны төрлийг сонгож ирээд, бузар нүглийн зүйл хийхээр бидний зүрх сэтгэл, генд байгаа буяны тунгалаг, эд эс өвчлөх шалтгаан, нөхцөл бүрддэг. Хүн төрөлхтөн бид нүгэл хилэнцийн муу үйлийг эс үйлдэж, буянт сайн үйлийг эрхэмлэн үйлдэж явбал өвчин зовлонгүй, урт насалж, удаан жаргах жам ёстой.